fitness
  • 303 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-05

Гадаадын иргэн, харьяатын газраас Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явуулжээ. Уг хяналт шалгалтаар тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаад иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлжээ.

Тодруулбал тухайн аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын зориулалттай визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг тогтоосон байна.

Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай.

Гэвч энэ төлбөрөөс зайлсхийж, аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Дээрх төрлийн зөрчил гарсаар байгаа тул хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

Бусад мэдээ

Хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг үдийн хоолонд зарцуулах хувилбар байж болно

Хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг үдийн хоолонд зарцуулах хувилбар байж болно

БШУЯ-наас сурагчдын үдийн хоолны мөнгийг 3,000 төгрөг болгож нэмэгдүүлэх саналыг гаргаад байгаа. Энэ

Яармагийн замын I эгнээг чөлөөлсөн тул богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмлээ

Яармагийн замын I эгнээг чөлөөлсөн тул богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмлээ

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зори

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн