УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээллээ.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг нам, эвслийн төлөөлөл болон бие даагч, тэднийг төлөөлөх хүмүүс гардан авсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1,336 нэр дэвшигч оролцож байна.
Нэр дэвшигчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-нд зогсооно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрөөс Авлигатай Тэмцэх Газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний Аудитын Газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудсандаа нээлттэй байршуулна гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.