Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт зургаан удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, долоон автомашин, дөрвөн мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.