fitness
  • 220 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлисийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бусад мэдээ

Бор-Өндөрийн уурхайн цооног үерийн усаар дүүрч, хоёр хүн уурхайн гүнээс гарч чадаагүй байна

Бор-Өндөрийн уурхайн цооног үерийн усаар дүүрч, хоёр хүн уурхайн гүнээс гарч чадаагүй байна

Хэнтий аймгийн нутагт өчигдөр усархаг бороо оржээ. Борооны улмаас зургаадугаар сарын 18-ны 20.00 цаг

Нийтийн тээврийн 6 чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл автобус үйлчилнэ

Нийтийн тээврийн 6 чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл автобус үйлчилнэ

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангаса

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн