fitness
  • 115 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-27

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр:

-МАН-ын даргын гүтгэлэг, худал мэдээлэлд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо манай эвслийн гишүүдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хассан Бид давж заалдаж, хугацаа оройтсон ч үнэмлэхээ авсан. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө л нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Сонгогчидтойгоо уулзаж чадсангүй. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүйгээр Чингэлтэй дүүргийн цагдаа нар манай штабыг битүүмжилж, сонгуулийн үйл ажиллагааг зогссож, царцаасан. Сонгууль дуусахаас хоёр хоногийн өмнө штаб маань хаагдлаа. Маш их хохирол амслаа. Бид шүүхэд хандах болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан З.Энхболд, бусад эрүүгийн элементүүд миний эсрэг гүтгэлэг, хар пи-ар хийлээ.

Л.Оюун-Эрдэнийн ах Херо Баатар тэргүүтэй хүмүүс ажиллалаа. Хуулийн байгууллага босоо буюу Ерөнхий сайдын удирдлага доор байдаг ч гэсэн энэ сонгуулийн үр дүн шударга, хуулийн дагуу ажилладаг гэдэгт найдаж байгаа. Ноцтой нь "Үндэсний эвсэл" сонгуульд нэр дэвшихээр болсноос хойш миний утас, албаны утас, миний маршрут зэргээр мөрдөж, цагдах, утас чагнах зэрэг үйлдлүүд байгаа учраас холбогдох байгууллагад хандана.

Сүүлд нь л хэлэхэд сүүлийн өдрүүдэд ОХУ-аас Увсын боомтоор Тувагийн эрүүгийн хэрэгтнүүд орж ирсэн.

Үүнийг хэн оруулж ирсэн бэ? Үүнийг яаралтай шалгах ёстой. Энэ сонгууль анхнаасаа хууль ёсны дагуу, шударга болоогүй. Монголчууд өөрсдөө сонгуулиа хийж чадахаа больчиж. Долдугаар сарын 1-н давтагдахад ойрхон байна. Хэрэв тохиовол Л.Оюун-Эрдэнэ буруутай. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүй цагдаа нар манай штабыг хаасны дараа "Үндэсний эвсэл"-ийг сонгуульд оролцох боломжгүй боллоо гэх мессеж түгээлээ. Маргааш "Үндэсний эвсэл" бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуульд оролцоно. Иргэд, сонгогчид минь битгий төөрөгдөөрэй.

-Тувагийн иргэдийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Яагаад ОХУ-ын Тува гаралтай нөхдүүд ихээр орж ирэх болов? Маш том хардлага төрж байна. Зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Би аливаа асуудалд ор үндэсгүй дуугардаггүй. Би өөрөө тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн. Төр, нийгмийн эмх замбараагүй байдлыг яаж зохион байгуулахыг сайн мэдэх хүний хувьд хэлээд байна. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.

Бусад мэдээ

Монголын Ипотекийн Корпораци "Entrepreneur-2023"-аас Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч шагнал хүртлээ

Монголын Ипотекийн Корпораци "Entrepreneur-2023"-аас Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч шагнал хүртлээ

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж аху

СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн