fitness
  • 223 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-28

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын нэгдүгээр хуралдаанаар чандарлах болон газарт оршоох үйлчилгээ эрхэлдэг байгууллагын давамгай байдлыг хэвээр үлдээж, онгоцны түлш нийлүүлдэг компанид давамгай байдал тогтоосон байна.

Тус газраас мэдээлснээр чандарлан оршоох үйлчилгээний зах зээлд “Улаанбаатар буян” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр, газарт оршоох үйлчилгээний зах зээлд “Нью семетри” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тогтоожээ.

Харин онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэж “Эрчис Ойл” ХХК-ийг Монгол Улсын хэмжээнд онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тариф, “Монголын төмөр зам” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэж, баталжээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хүүхдийн эрхийг хамгаалсан ГУРВАН хуулийг ноцтой зөрчлөө

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хүүхдийн эрхийг хамгаалсан ГУРВАН хуулийг ноцтой зөрчлөө

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өсвөр насны охиноо сууж байсан сандалтай нь хойш татан хатуу шалан дээр унага

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөө

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн