fitness
  • 207 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-26

Парисын олимпын нээлт Монголын цагаар шөнийн 02:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн олимпын нээлт анх удаа цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрөн дагуу болох юм. Олимпын зохион байгуулах хорооны мэдээлснээр 10,500 орчим тамирчин наадамд оролцоно. Тэд 6 км-ийн урттай хөвөгч тавцангаар Аустерлицийн гүүрнээс хөдөлж, Парисын Дарь эхийн сүмээр яваад Эйфелийн цамхгийн ойролцоо ирнэ.

Нээлтийн үйл ажиллагааны турш ямар уран бүтээлчид үзүүлбэрээ толилуулах нь нууц хэвээр байгаа ч Селин Дион, Лэди Гага нар оролцох талаар мэдээлэл гарсан.

Сена мөрний эрэг дагуу 300 мянга орчим үзэгч зогсож, нээлтийн ёслолыг сонирхох төлөвтэй байна. Нээлтийн үеэр аюулгүй байдлыг сахиж, 45 мянган цагдаагийн албан хаагч ажиллах аж. 

Нээлт болох үед ойролцоох автозамын хөдөлгөөнийг хаах бөгөөд мөрөнтэй ойрхон байдаг метроны буудлуудын үйл ажиллагааг мөн түр зогсооно. 


Бусад мэдээ

Ойрын хоёр хоног ихэнх нутгаар дулаахан байна

Ойрын хоёр хоног ихэнх нутгаар дулаахан байна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөн

"Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл"-ийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэллээ

"Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл"-ийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэллээ

Зээлийн Батлан Даалтын Сан нь Монгол Улсын Засгийн газраас баталсан "Төвлөрлийг сааруулах, иргэдийг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн