Саудын Арабын Хаант улсын Рияад хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ. Мөнгөн медаль:
Хүрэл медаль:
Дасгалжуулагчдын багт Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажиллажээ.
Манай улсын сурагчид энэ жил олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл, математикийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, физикийн олимпиадад нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийн амжилт гаргасан билээ.