“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Аймаг, нийслэлийн Хурал 2024 оны наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгуулсан талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Орон нутгийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо, сонгуулийн хэсэгт хэсгийн хороо зохион байгуулдаг.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь дараах эрхийг хэрэгжүүлэн ажиллах юм байна.
Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 12-оос өмнө Сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлэх аж.
Сум, дүүргийн сонгуулийн хороо Хэсгийн хороог 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс өмнө дарга болон зургаа эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.