fitness
  • 430 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-06

“Баталгаажуулах төлбөр, шимтгэл, барьцаа, даатгал, код тайлах үйлчилгээ, шилжүүлгийн төлбөр” зэргийг шилжүүлснээр та хохирно. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад /2024.07.29-08.04-ний өдрүүдэд/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 635 бүртгэгдсэнээс 65 буюу 10 хувь нь залилах гэмт хэргийн талаар байх бөгөөд иргэдэд нийт 621 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс 90 гаруй хувь нь цахим орчинд тэр дундаа “Зээл олгох, санхүүгийн тусламж үзүүлэх”, “онлайн цагийн ажил хийж мөнгө өсгөх”-тэй холбоотой залилах гэмт хэрэг байна.  

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:

  • Өвөрхангай аймгийн иргэн Б нь “Онлайн цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө” гэх зарын дагуу www.goshop9999.com гэх сайтаар холбогдож 12.262.459 төгрөг шилжүүлж, залилуулсан,
  • Баянгол дүүрэгт гэртээ байхдаа цахимаар ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээгээр 22.000.000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан
  • Телеграмм хаягаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж өгнө гэх зарын дагуу холбогдож, бэлэн бүтээгдэхүүн сурталчлах ажил хийж байгаад нийт 7 удаагийн гүйлгээгээр 22,300,000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан
  • Мөн үл таних фейсбүүк дэх хаягаас онлайн ажил хийх санал ирсний дагуу олон удаагийн гүйлгээгээр 43 гаруй сая төгрөг залилуулсан,
  • “Joom Shoppings” гэх худалдааны сайт дээр зарагдаж байгаа барааны үнийн дүнг төлөх бөгөөд төлсний дараагаар төлсөн мөнгөө 20%-н ашиг авна” гэх зарын дагуу  6 удаагийн гүйлгээгээр 20,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан,
  • Facebook цахим хаягаас “БУЦААН ТӨЛӨХГҮЙГЭЭР МӨНГӨ ЗЭЭЛНЭ” гэсэн зарын дагуу үл танихтай хүнтэй фейсбүүкээр холбогдон нийт 10 гаран сая төгрөг шилжүүлж залилуулсан
  • Facebook-ээр “Амьжиргааны түвшин дээшлүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдож баталгаажуулах төлбөр, шимтгэл зэрэг нэрийдлээр 3 сая төгрөг шилжүүлж залилуулсан зэрэг хэргүүд бүртгэгдсэн.

“Хүү, шимтгэл бага зээл хурдан шуурхай олгоно”, “санхүүгийн тусламж үзүүлнэ” гэсэн зарын цаана залилагчид танаас:  

Баталгаажуулах төлбөр, шимтгэл, барьцаа, даатгал, код тайлах үйлчилгээ, шилжүүлгийн төлбөр........ зэрэг нэрийдлээр урьдчилан мөнгө аваад алга болдог.  

Мөн залилагч нь таны дансны мэдээлэл, регистр, банкны карт зэргийг дараа дараагийн хохирогчид болон дотоод, гадаадын өөр улсад гүйлгээ хийх зэрэгтээ ашиглаж байдгийг анхаарна уу.   

Цагийн ажил хийлгэж мөнгө өсгөнө”, “даалгавар биелүүлж, мөнгө олно” гэх мэт зарын цаана:

Бүх даалгавар болон ажлаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руугаа шууд авах боломжтой мэтээр богино хугацаанд, хялбар аргаар мөнгө олох санал тавина. Үүний дараа шилжүүлсэн үнийн дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их хэмжээний мөнгө байх тусмаа ашигтай гэж таныг ятгах бөгөөд эхний даалгаврын урамшууллыг дараагийн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд олгох боломжтой гэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө авсаар, эцэст нь таныг блоклож, та хохирогч болдог.  

Иймд цахим хэрэгслээр санхүү, мөнгөтэй холбоотой аливаа зар, үйлчилгээнд итгэхгүй байх, өөрийн эзэмшдэг банк, карт болон хувийн мэдээллийг бусдад задруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.   

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Монгол банк: Мэндчилгээ

Монгол банк: Мэндчилгээ

Жил болгон 6 дугаар сарын 2-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн Банкны ажилтны өдрийн мэндийг са

“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа

“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа

“Сэндли” бонд нэг цагийн дотор 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж чадлаа Өнгөрөгч оны есдүгээр сард

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн