fitness
  • 126 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-15

Монполимет группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан: Монполимет-н 6 салбар компанийн нийт 46 дансыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хааснаас өнөөдрийн байдлаар 21 данс битүүмжлэлтэй хэвээр байна. Эрүүгийн хэргийн бүх ажиллагаа хуульд нийцэж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр явах ёстой байтал Хөгжлийн банкны гэх хэрэгт ямар ч хамааралгүй компаниуд болон гэр бүлийн гишүүдийн бүх хувийн данснуудыг хаасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, тэр дундаа хүний эрх эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байна. 

Бид Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газарт Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, үйл ажиллагаа нээлгэх, бусад хууль бус ажиллагааг таслан зогсоолгох тухай 100 гаруй хүсэлт илгээсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үндэслэл шалтгаангүйгээр татгалзсаар байна.

Үйл ажиллагаа болон данс хааснаас хойш 76 хоног, Тосон үйлдвэрийг битүүмжилснээс хойш 71 хоног өнгөрч үйл ажиллагаа доголдож, 1000 гаруй инженер техникийн ажилтнуудын маань үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөж, өдрөөс өдөрт цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их хохирол үүсч, хагас жилийн тайлангийн байдлаар дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна.

Хууль хүчний байгууллагын шударга бус үйлдлийн улмаас хувийн аж ахйн нэгж дампуурсан түүх ийнхүү үүслээ.

Бусад мэдээ

Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийг байгуулна

Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийг байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор м

Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг найман аймгийн чиглэлд хот хоорондын автобус есдүгээр сарын 15-ныг дуустал Драгон төвөөс явна

Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг найман аймгийн чиглэлд хот хоорондын автобус есдүгээр сарын 15-ныг дуустал Драгон төвөөс явна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж,

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн