fitness
  • 119 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-19

Б.Галаарид

Өнгөрсөн 7 хоногийн нэг сэдэв нь "Арабууд ба шонхор" байлаа. Шонхрын талаар мэргэжлийн хүмүүс дуугарсангүй. Тэд олон нийтийн сошиал дайралт, бас босоо тогтолцоот дарамт шахалтаас эмээж "чимээгүйн эргүүлэг"(Spiral of silence)-д автсан байгаа. Тэд чимээгүй болохоор троллууд дураараа цуурч байна. Иймд шонхор шувууны тухай шинжлэх ухааны үндэслэлтэй товч мэдээллийг толилуулъя.

"Шонхор. Falco. Falcon. Сокол. Дэлхийн 60 орчим зүйл шонхороос Монголд цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман шонхор гэсэн 10 нь байдаг. Монголд хамгийн өргөн тархсан нь идлэг шонхор (Falco cherrug. Saker Falcon. Балобан). Суурин, ховор шувуу.

Говь-Алтай аймгийн нутагт их төлөв идлэг шонхор, начин шонхор шувууд амьдардаг. Идлэг шонхор нь бор шаргал зүстэй, өднүүд нь хөндлөн цайвар судалтай учраас эрээндүү харагдана. Нүдний доод хэсэгт босоо бараан судалтай. Шувуу, жижиг мэрэгчдээр хооллоно. Үүр засдаггүй, бусад шувуудын өндөрт зассан үүрийг булааж авдаг. Тавдугаар сард 3-5 өндөг гаргаж, тал нь бойждог. Өдөрт 10-аас илүү үлийн цагаан оготно барьж иддэг учраас байгалийн сайн тэнцвэржүүлэгчдийн нэг. Сэг зэм иддэггүй, бүлээн махаар хооллоно. 15-20 орчим жил насалдаг, гаршуулсан тэжээвэр шонхор түүнээс ч урт насална. Цагт 250 км/цаг хурдтай нисч, шунгах үеийн хурд нь 320 км/цаг хүрдэг. Атгасан олзоо хэзээ ч тавьдаггүй эрэмгий дайчин, зоригтой шувуу учраас идлэг шонхрыг эрт дээрээс гаршуулан ан ав хийлгэдэг байжээ. Үндэсний бахархалт шувуу тодруулах олон нийтийн санал асуулга 2012 онд явуулахад идлэг шонхор хамгийн олон санал авсан тул Монгол Улсын Засгийн газрын 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 101 тоот тогтоолоор үндэсний бахархалт шувуугаар зарлажээ.

Начин шонхор биеэр тагтааны хэрийн жижиг ч ер бусын ухаалаг учраас харуул хамгаалалтын зорилгоор сурган нисэх онгоцны буудал зэрэг онц чухал объектод бусад шувуу ойртохоос хамгаалах ажил хийлгэдэг. Жишээ нь, ОХУ-ын нийслэл Москва хотын төв дэх Кремльд шувуу ойртуулахгүй байх асуудлыг тусгай сургалттай начин шонхрууд хариуцдаг. Харин цагаан шонхор нь өвлийн ид хүйтэн эхлэхээр Сибириэс нүүдэллэн орж ирдэг нүүдлийн шувуу юм. Шонхор шувууг монголчууд эрт дээр үеэс эр зориг, хурд хүчний бэлгэдэл хэмээн тотем болгон дээдэлсээр иржээ"

ЭХ СУРВАЛЖ: Галаарид.Б, Дүгэрсүрэн.Д, Түвшинтогтох.В, Бишрэлт.Э (2023) Говь-Алтай аймгийн түгээмэл толь. Ред. Ц.Минжин, Б.Галаарид, "Цалиг". хууд.557-558.

Бусад мэдээ

Монгол Улсаас ОХУ-ын 289 иргэн тэтгэвэр авдаг

Монгол Улсаас ОХУ-ын 289 иргэн тэтгэвэр авдаг

Монгол Улс болон ОХУ-ын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөли

ЭМД-ын сангаас уруул ба тагнайн сэтэрхий засах тусламж, үйлчилгээг бүрэн хариуцна

ЭМД-ын сангаас уруул ба тагнайн сэтэрхий засах тусламж, үйлчилгээг бүрэн хариуцна

Уруул ба тагнайн сэтэрхий, хэл, ам болон залгиурын бусад төрөлх гажиг засах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн