fitness
  • 159 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-19

Өвөрхангай аймагт үүсээд байгаа шонхор шувуу, араб иргэдтэй холбоотой нөхцөл байдлын талаар аймгийн холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл өгснийг тус аймгийн мэдээллийн UNN.mn сайт шууд дамжуулсныг хүргэж байна. 

Энэ жил Тарагт суманд шонхрын нүүдэл таарч байгаа учир тус суманд 10 гэрээн дээр 22 идлэг шонхрын акт бичигдсэн байгаа аж. Өчигдрийн байдлаар 45 машин, 88 гадаад иргэн Өвөрхангай аймгийн Тарагт суманд зорчиж байна гэсэн дүн мэдээтэй байгаа юм байна. 

Гэрээгээр Өвөрхангай аймгийн аль ч сумаас барих боломжтой ч энэ жил хамгийн их төвлөрөл нь Тарагт суманд байгаа аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн цагдаагийн газар, Тарагт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын орлогч дарга зэрэг шаардлагатай албаны хүмүүс сумдад ажиллаж хяналт шалгалтын ажлыг цаг тухай бүрд нь хийж байгаа. Гэвч иргэд олон нийтийн буруу ташаа мэдээллээс болоод гадаад иргэдийн биед халдах, мөнгийг нь дээрэмдэх, машиныг нь осолдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа нь харамсалтай байна гэдгийг тус аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн онцлов. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газрын хэлэлцээр, гадаад хамтын ажиллагааны хүрээнд жил болгон тодорхой тооны идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулдаг. 

Манай аймагт явж шууд бичлэг хийж байгаа хүмүүс иргэдийг зөв зүйлдээ уриалах хэрэгтэй байна. 

Журам дээрээ төрийн холбогдох байгууллагууд идлэг шонхор шувууг барих талд төрийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, ямар нэгэн гэмт халдлагаас гадаадын иргэнийг хамгаалах гэсэн заалттай байдаг. Гэтэл манай улсын иргэд гаднын иргэдийн биед халдаж, орчуулагчийнх нь хамрыг хугалах, машинтай хөөж байгаад машиныг нь унагаах, явж байх үед нь дээрэмдэх зэрэг үйлдлийг маш олон удаа үзүүлж байгаа нь орон нутгийн иргэд өөрсдөө гэмт хэрэг, зөрчлийн хэрэгтэн болох эрсдэл үүсэж байна. 

Мөн идлэг шонхор барих автотээврийн хэрэгслийн тоо нь гэрээлэгч тутмын 10 шонхор тутамд таваас илүүгүй байна. Гадаадын иргэний тоо гэрээлэгч тус бүрийн 10 шонхор тутамд наймаас илүүгүй байна. Нэг шонхор барихад өгөөш болгон ашиглах хөхөвтөр тагтаа болон монгол ногтруу шувууны тоо гурваас илүүгүй байна гэж заасан байдаг юм" гэв. 

Бусад мэдээ

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байна

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байна

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “

"Эрдэнэс Тавантолгой" ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин нэмэгдүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин нэмэгдүүлжээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 25 минутад гишүүд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн