Өчигдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Эг, Улз /Дашбалбар сум /, Халх / Ялалт баг/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Хурх, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.