fitness
  • 271 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-30

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. 

Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Дээрх төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэх бөгөөд зам засвар арчлалтад зарцуулах юм. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан тодотгож байна.

Бусад мэдээ

СЕХ-ноос орон нутгийн сонгуульд санал өгөх заавар танилцууллаа

СЕХ-ноос орон нутгийн сонгуульд санал өгөх заавар танилцууллаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгууль аравдуг

Ипотекийн зээлд нэг их наяд гаруй төгрөг зарцуулжээ

Ипотекийн зээлд нэг их наяд гаруй төгрөг зарцуулжээ

Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлтэл Монголбанк үргэлжлүүлэн авч явах тухай Улсын Их Хурал(УИ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн