fitness
  • 344 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-04

Хүүхдийн Урлан Бүтээх Төв(ХУБТ)-ийн хамт олон энэ жил  17 төрлийн 22 дугуйланд нийт 2,000 хүүхэд багачуудыг хүлээн авч суралцуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Тухайлбал уран зураг, уран баримал, монгол зураг, арьсан урлал, уран сийлбэр, шүрэн урлал зэрэг олон төрлийн сургалт хичээллүүлэх бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй явагддаг гэдгийг онцолъё.

Дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй, тууштай суралцах хүүхдүүдийг есдүгээр сарын 9-13-ныг дуустал ХУБТ-ийн байранд бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зурагтайгаа очно уу.

Хичээлийн цаг:

  • Даваа, Лхагва гараг: өглөө ээлж 09:00-11:00 цаг, өдөр ээлж 14:00-16:00 цаг
  • Мягмар, Пүрэв гариг өглөө ээлж 09:00-11:00 цаг, өдөр ээлж 14:00-16:00 цаг


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн