fitness
  • 726 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-07

Манай улсын гадаад харилцаа өнгөрсөн гурван жилд эрс идэвхжихийн хэрээр олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурь ч өссөөр байна.  Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулдаг гэдгээрээ дэлхий нийтэд хэдийн танил боллоо. Томоохон улс орнуудын төрийн тэргүүн, хааны шил дарсан олон ч айлчлал болж, одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол гадаадын улс орнууд биднийг “тоож”, бас үнэлж, хүндэтгэж байгаагийн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гадаадын хэд хэдэн оронд төрийн айлчлал хийлээ.  

​Сүүлийн 30 гаруй жил жилдээ дунджаар 2-3 томоохон айлчлал хүлээн авдаг байсан нь одоо нэгэнт түүх болон үлдэж.​Өмнө нь гадаадад айлчиллаа гэхэд хэдий хэмжээний зээл, тусламж олж ирэв гэдгээр нь хэмжиж, дүгнэдэг байлаа. 

​Одоо бол өөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалыг хоёр талын урсгалтай болгож, зээл, тусламж ярихгүй, харин харилцан ашигтай хамтран ажиллая, Монгол бол итгэж болох түнш гэдгийг тод томруун илэрхийлж байна.  

​Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн болон албан ёсны айлчлал хийсэн гадаадын улс орнуудын тэргүүнүүд:   

​

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда

​

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис

​

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр

​

 

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко ​

​

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит

​Бутаны Хаант Улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук. 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд

​Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар 

​

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 

Энэ айлчлалууд манай улс олон тулгуурт, тэнцвэртэй байдлыг эрхэмлэсэн гадаад бодлогодоо тууштай байгаагийн нэг илрэл. Цаашид айлчлалын тоо, давтамж, цар хүрээ улам л нэмэгдэх бололтой. 

​Энэ ондоо багтан БНХАУ-ын дэд дарга, Шведийн хаан, Вьетнам, Казахстаны Ерөнхийлөгч манай улсад айлчлах тов гарчээ. 

​

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн