fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-09

Засгийн газрын дэргэдэх 20 минутын хот үндэсний хорооноос Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь автомашиныг тэгш, сондгой дугаараар ээлжлэн хөдөлгөөнд оролцуулах тухай байв. Тус үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт үүрэг болгожээ. Хотын дарга энэ асуудлыг иргэдээсээ асуусны дараа шийдвэрлэхийг зөв гэж үзсэн байна.

Тиймээс НЗДТГ-аас есдүгээр сарын 1-нээс эхлэн “Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг та дэмжиж байна уу?” гэсэн асуулт бүхий санал асуулга явуулж эхэлсэн. Ulaanbaatar.mn -д байршуулсан уг санал асуулгад есдүгээр сарын 9-ний 11.00 цагийн байдлаар 4067 хүн санал өгснөөс:

  • 41 хувь нь дэмжинэ
  • 59 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгөөд байна.

Нийслэлд өдөрт 600 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа ба 4000 хүн нийт тээврийн хэрэгсэл бүхий иргэдийг төлөөлж чадахгүй гэж үзэж буй тул санал асуулгыг энэ сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

Бусад мэдээ

Өндөг, майонез, кремтэй бялуу зэргийг хөргүүртэй газраас авахыг зөвлөж байна

Өндөг, майонез, кремтэй бялуу зэргийг хөргүүртэй газраас авахыг зөвлөж байна

Шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилсан сэргий

Үхрийн цул мах кг нь дунджаар 19881₮ байна

Үхрийн цул мах кг нь дунджаар 19881₮ байна

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний өнгөрсөн долоо хоногийн үнийн мэдээллийг хүргэж байна

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн