Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт есдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө энэ намрын анхны цас оржээ. Тус сумын нутаг дахь Их Сантын даваанд цас оржээ.
Цас хэр зэрэг орсон талаар тус сумын ЗДТГ-ын дарга Баасансүрэнгээс тодруулахад, Уулаараа цас орсон. Урин дулааны улирал тул одоо цас хайлсан гэлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ сарын 9-16-ныг хүртэл Дархадын хотгор болон Хөвсгөлийн нутгаар бага зэргийн бороо, уулаараа хур тунадас орж, хойд нутгаар хасах температурт хүрч сэрүүсэхийг анхааруулсан байна.