fitness
  • 95 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-09

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-тай худалдан авах гэрээг байгуулжээ.

Гэрээний дагуу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авах болсон байна. Гэвч худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.

Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна.

Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна гэв.

Бусад мэдээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Одбаяр томилогджээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Одбаяр томилогджээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.А

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

ЗГХЭГ-аас зарлаж буй зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн