fitness
  • 77 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-14

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2024-09-14/ эхэллээ. Энэхүү Их хуралд 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн 500 гаруй залуу оролцож байна.  

Их хурлыг нээж СДМЗХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын сайд  Н.Учрал үг хэлсэн.  Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд СДМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан тайлан илтгэлээ тавьж байна. 

Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хуралд  Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар оролцож мэндчилгээ хүргэв. 

Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хуралд Монгол Ардын Намын Хяналтын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, намын Нарийн Бичгийн дарга Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нарын удирдлагууд оролцож байна.



Мөн Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээг УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Т.Төрболд  уншиж танилцууллаа.
Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо ээлжит VII Их хурлаараа холбооны үйл ажиллагааны үндсэн стратегийг шинэчилнэ. Мөн шинэ удирдлага, түүний баг бүрэлдэхүүнийг шинэчлэх юм.

Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурлын төлөөлөгчид “Залуус хүсэл зорилго”, “Эрх тэгш нийгэм”, “Олон талт соёл”, “Хамтын үнэ цэн” сэдвээр хэлэлцүүлгүүд өрнүүлнэ.  


Бусад мэдээ

Дарханы залуус орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах боломж нэмэгдсээр байна

Дарханы залуус орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах боломж нэмэгдсээр байна

Мобиком Корпораци нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Дархан хот дахь Үйлчилгээний нэгдс

Энэ сарын 31-нд "ЦАХИМ ГААЛЬ" өдөрлөг зохион байгуулна

Энэ сарын 31-нд "ЦАХИМ ГААЛЬ" өдөрлөг зохион байгуулна

Гаалийн байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн