fitness
  • 122 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-16

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгажээ. Мөн эрүүгийн 940 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 906 хэрэг шалгагдаж байна.

  • Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтан “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх,
  • Хилийн цэргийн ...р ангийн албан тушаалтан “Б” нь үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх,
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвийн хөрөнгийг завшсан гэх,
  • ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь бусдад давуу байдал олгосон гэх,
  • Хотын стандарт хяналтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх,
  • Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ө”, “Б”, “Н” нар нь бусдаас хахууль авч бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан “Б” нар нь төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, мөн бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Бусад мэдээ

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

Агаарын тээвэрлэгч компаниудад 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлүүлэх зорилт тавьж эн

Дөрвөн улсын 56 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргав

Дөрвөн улсын 56 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргав

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн