fitness
  • 212 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-17

Автомашингүй өдөр-2024”-ийн талаар мэдээлж байна. Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно.

 Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг юм байна. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:

  • Д.Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.

Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.


Бусад мэдээ

Нийслэлийн нийтийн эдэлбэр газрыг нэмнэ

Нийслэлийн нийтийн эдэлбэр газрыг нэмнэ

Нийслэлийн нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг Нийслэлийн Газар зохион байг

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн