fitness
  • 157 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-20

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршлыг батлав.

  1. Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо
  2. Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай
  3. Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай
  4. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр хорооллыг орон сууцжуулах байршилд оруулжээ.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хороо, Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хэрэгжүүлж буй.

УИХ-аас 2023 оны арванхоёрдугаар сард “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг баталсан. Тус хуульд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан дэд төвийн байршилд гэр хорооллыг тэргүүн ээлжид орон сууцжуулахаар тусгажээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Өнөөдөр 19-21 градус дулаан байна

Өнөөдөр 19-21 градус дулаан байна

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газра

Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав

Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн