fitness
  • 190 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-24

“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 16 дахь жилдээ ирэх сарын 16-22-ны хооронд “Тэнгис”, “Өргөө-Шангри ла” салбар, “Cinema next”  кино театруудад болно.

Наадмын хүрээнд ХБНГУ, АНУ, Франц, Итали, Хятад, Энэтхэг, Норвеги, Их Британи тэргүүтэй улс орнуудын шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхээс гадна баримтат кино үзвэр, “Залуу үзэгч” кино хөтөлбөр, Санденс кино наадам болон Кино нүүдэл хамтарсан форум, уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Авдраа уудал” сургалт, “Үзэхийн хязгаар” Монголын сонгомол кино уран бүтээл зэрэг хэсгүүдээр цар хүрээгээ тэлж байна.

Наадмын багц тасалбарт нээлтийн кино үзвэр болон олон улсын кино үзвэрүүд багтсан ба 2024.10.01-нийг дуустал www.ticket.mn сайтаар борлуулна.

Бусад мэдээ

$2.4 саяын өртөг бүхий 28,503 толгой мал экспортолжээ

$2.4 саяын өртөг бүхий 28,503 толгой мал экспортолжээ

Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.Энэ өвөл улсын хэмжээ

“ГОВЬ” ХК орон нутаг дахь салбар үйлдвэрүүдийг тэлнэ

“ГОВЬ” ХК орон нутаг дахь салбар үйлдвэрүүдийг тэлнэ

Дэлхийн брэндийг бүтээгч “ГОВЬ” ХК ганц олон улсад гараад зогсохгүй, дотооддоо тэр дундаа орон нутги

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн