fitness
  • 151 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-24

Яагаад тэдний тал нь л ханиадаар ахин дахин өвчилж, халдварт илүү өртөмтгий байхад үлдсэн хэсэг хүүхдүүд харьцангуй дархлаа сайтай байдаг вэ?

Олон сарын турш үргэлжилдэг өвлийн улирлыг угтуулан буюу намар цагт хүүхдийнхээ дархлааг дэмжих нь өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой чухал үе байдаг байна. Ихэнхи эцэг эхчүүд үүнийг мэддэг боловч урьдчилан анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлдэг нь цөөн боловч энэ тоо нэмэгдсээр байгаа нь сайшаалтай.

Хүүхдийн дархлаанд хамгийн чухал зүйлсийг дурдвал зөв нойрны дэглэм, эрүүл  бас чанартай хооллолт, цэвэр агаараар хангалттай амьсгалах зэрэг олон хүчин зүйлийг нэрлэж болно. Гэвч эдгээрээс гадна шаардлагатай амин дэм эрдэс бодисын хэрэгцээгээ энгийн хялбар аргаар шийдэх боломжууд бас бий.

  1. Нар буцах тул Д витамин дутагдал үүсэх нэг нөхцөл болно 

Манай улсын хувьд экватороос хол байрладаг тул зуны гурван сард нарлаг дулаан өдрүүд үргэлжилдэг. Түүнчлэн олон улсад зөвлөгдсөн тунг эмчийн зааврын дагуу нэмэгдүүлэн зөвлөснөөр д витаминий хэрэгцээгээ нөхөх нь олонтаа тохиолддог. Тиймээс хүүхдүүддээ д витамин заавал уулгаарай. 

  1. Гэдсэн дэх ашигтай бактерийг нэмэгдүүлснээр дархлааг дэмжих

Дархлалын системд онцгой байр суурь эзлэх болсон гэдэсний ашигтай бактер буюу пробиотикийн тухай сүүлийн үед ихэд яригдах болсон билээ. Дархлаа тогтолцооноос гадна өтгөн хатаж суулгах, харшил дерматитийн үед сонгомлоор нөлөө үзүүлдэг тул олон асуудлыг нэг дор шийдэж чадах давуу талтай.

  1. Дархлааны салшгүй хамтрагч Витамин С

Хамгийн их судлагдсан, хамгийн их танигдсан энэ витамины хүүхдэд тохиромжтой өдрийн тун 500мг байдаг. Гэхдээ хэтрүүлж буюу хэт удаан хугацаанд хэрэглэх нь илүүдэл үүсгэж бөөрөнд чулуу болж хуримтлагдах эрсдэл бий тул ухаалгаар хэрэглэх хэрэгтэй.

Бусад мэдээ

Байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалт хийжээ

Байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалт хийжээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий

Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанб

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн