fitness
  • 68 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-21

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 12.700 хүүхэд байгаагийн 3.000 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй.

2025 оноос  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙГ байгуулахаар улсын төсөвт тусгуулсан байна.

"Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ ГАЛ УНТРААЖ, АРГАЦААСАН биш тогтолцооны шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна.

Халамжийн сунгалт, тусгай хэрэгсэл авах тодорхойлолт авахад хүнд суртал, чирэгдлийг арилгаж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван салбарын уялдаа холбоог хангах хэрэгтэй.

Мөн эрхзүйн орчныг сайжруулахаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна." гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Энх-Амгалан мэдээллээ.

Бусад мэдээ

Т.Бадамжунайн биечлэн оролцох хүсэлтийг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Т.Бадамжунайн биечлэн оролцох хүсэлтийг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Т.Бадамжунай өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эрүүл мэндийн шал

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан хот руу шууд ниснэ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан хот руу шууд ниснэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн