fitness
  • 180 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-21

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 130 орчим гишүүн орны 630 гаруй парламентчид оролцлоо. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон юм.

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгууль болж, нийт 8 гишүүн орны 9 парламентчид өрсөлдсөнөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо.


Тус хороо нь 10 гишүүнтэй бөгөөд 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусгавар болж, шинээр сонгогдсон 3 гишүүн /Монгол, Серби, Уганда/ 2024-2029 онд ажиллах юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болж байна.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүд нь чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх ба ард түмний дуу хоолой болсон парламентчдын эсрэг халдлага, зөрчлийг хянан шалгах, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй олон улсын цорын ганц бүтэц юм. Түүнчлэн, тусгай хороо нь одоогоор 47 гишүүн орны 760 гаруй парламентчдын эрхийн зөрчлийн талаар хянан шалгаж байгаа бөгөөд үүний дотор парламентч асан С.Зоригийн хэрэг багтсан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Бусад мэдээ

Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурав

Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурав

Хятадын Статистикийн товчооноос өчигдөр нийтэлсэн мэдээллээр, 2022 оны эцсээр Хятадын хүн ам өмнөх о

Монгол Улс 70 мянган тонн мах экспортлоод байна

Монгол Улс 70 мянган тонн мах экспортлоод байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим а

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн