fitness
  • 87 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа. Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 2.9 сая тонн коксжих нүүрс, 6.5 сая тонн сул коксжих нүүрс, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдааллаа.

УИХ, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.

Бусад мэдээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн