fitness
  • 284 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-25

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Иргэдийн дунд усны картаа буруу цэнэглэснээс болж цэнэглэлт ус авах үед ордоггүй асуудал хяналтын төвд ирдэг байна. Тиймээс усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликейшн гарах гэж буй талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ухаалаг ус түгээгүүрээр үйлчлүүлэхдээ иргэд усны картаа буруу цэнэглэснээс болж картын цэнэглэлт ус авах үед ороогүй гэдэг асуудлаар Хяналт, удирдлагын төвд дуудлага нэлээд ирүүлдэг. Тэгвэл удахгүй усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно.
Нэгт, иргэд ус авахдаа хэрэглэгчид зориулсан гар утасны аппликейшнд бүртгэлтэй утасны дугаарыг ус түгээх байранд хийснээр ус авч болно. Хоёрт, гар утасны аппликейшнээр ус түгээх байраа цэнэглээд ус авах боломжтой. Гуравт, усны картаар ус авах боломжтой” гэв.

Ус авах зориулалтаар ашиглах хэрэглэгчдэд зориулсан аппликейшнийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэх аж.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

СТАТИСТИК: Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ ингэж өсөв

СТАТИСТИК: Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ ингэж өсөв

Үндэсний статистикийн газраас баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнийн мэдэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн