fitness
  • 51 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-30

20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр болжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд оролцлоо.

2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав.

Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.

Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэлийн алба

Бусад мэдээ

Баянзүрх дүүргийн 302 өрх яндангаа хөөлөөгүй байжээ

Баянзүрх дүүргийн 302 өрх яндангаа хөөлөөгүй байжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй "Эрсдэлгүй Улаанбаатар" аяны хүрээнд Баянзүрх

Монгол орны говийн ландшафтыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монгол орны говийн ландшафтыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монголын говь нутаг нь Төв Азийн хүйтэн цөлийн зүүн дэд хэв шинжийг бүрэн бүтнээр нь хамгаалж үлдсэн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн