fitness
  • 158 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-05

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Эрүүгийн хэрэгт 6 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.

Бусад мэдээ

Б.Жавхлан: Ирээдүйн өв санд 2.7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн

Б.Жавхлан: Ирээдүйн өв санд 2.7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн баасан гарагийн (2023.10.27) үдээс хойших нэгдсэн хуралдаан

Боловсролын зээлийн мэдээллийг ил болгосноос хойш 100 гаруй сая төгрөг эргэн төлөгджээ

Боловсролын зээлийн мэдээллийг ил болгосноос хойш 100 гаруй сая төгрөг эргэн төлөгджээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тани

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн