fitness
  • 192 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-08

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. З.Нарантуяа нь АН-ын гишүүн бөгөөд 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож байсан нэгэн.

Тэрбээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагаар мастер хамгаалсан. Монголбанканд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006 - 2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал, 2010 - 2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай.

Эх сурвалж: Монгол Улсын хөгжлийн банк

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн