fitness
  • 103 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-12

Монгол болон Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх төслийг шалгаруулж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой  “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” хөтөлбөрийн явц дундын үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагаас Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулах гэж байна.  

Уг хөтөлбөр нь дээрх хоёр орны төр, хувийн хэвшил, боловсрол, санхүүгийн байгууллага зэрэг олон талт оролцогчид технологи, санаачилга, хөрөнгөө нэгтгэн инновацлаг шийдлийг хамтран бүтээж, хамтран хэрэгжүүлэхийг дэмжих бөгөөд 2023 оноос эхэлсэн бөгөөд энэ жил нийт 197 төслийн саналаас шат шатанд шалгарсаар 10 төсөл тунаж үлдээд байгаа юм.   

Энэхүү үйл ажиллагааны үеэр дээрх 10 төслийн санаачлагчид өөрсдийн явцаа танилцуулах бөгөөд хөтөлбөрийн зохион байгуулагч “ЖАЙКА” Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын зүгээс туршилтын зардлын нэг хэсгийг шагнал болгон авах төслүүдийг шалгаруулах юм.

Мөн түүнчлэн энэ өдөр Монгол Япон хоёр улсын хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагч, бусад сонирхогч талуудаас нэмж хөрөнгө оруулалт татах, улс дамнан хамтран ажиллах зэрэг боломжуудыг монгол бизнес эрхлэгчдэд олгож буйгаараа онцлог юм.    

Энэ удаагийн “MICS 2024” хөтөлбөрийг “ЖАЙКА” Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага, Нийслэлийн Бизнес Инноваци Хөгжлийн Газар, Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв хамтран зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага JETRО зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна. Та бүхнийг хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.

Бусад мэдээ

Орхон аймагт зургаан настнаас зүрхний эмгэг илрүүлэх үзлэг зохион байгуулжээ

Орхон аймагт зургаан настнаас зүрхний эмгэг илрүүлэх үзлэг зохион байгуулжээ

имтгэл төлдөггүй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор “Эрүүл Эрдэнэ

АН зөвлөлдөж, МАН ҮХНӨ-ийг хийхээр тохиров

АН зөвлөлдөж, МАН ҮХНӨ-ийг хийхээр тохиров

Нүүрсний хулгайн асуудал хэсэг намжиж, намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаар хөдөлгөөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн