fitness
  • 149 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-18

Нийслэлийн хэмжээнд 1123 ор дэлгэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Амралтын өдрүүдэд нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногоос 230 тохиолдлоор буурсан байна. Яаралтай тусламж дээр нэмэлтээр зургаан эмчийг ажиллуулж, иргэдийн оочер дугаарыг багасгаж байна гэв.

Томуу, томуу төст өвчлөлт жил бүрийн аравдугаар сараас идэвхиждэг. ХӨСҮТ-ийн судалгаагаар, гадаад орчилд одоогийн байдлаар томуу хараахан илрээгүй байна. Харин томуу төст өвчлөл бүртгэгдэж байгаа аж. Зарим өрхийн эмнэлэг дээр үнэ төлбөргүй ханиадны багцыг тарааж байгаа. Эрүүл мэндийн даатгалын өдрийн эмчилгээний багцад орсон байдаг учраас үнэгүй иргэдэд тарааж байна. Зарим өрхийн эмнэлгүүдэд энэ багцыг хараахан тарааж эхлээгүй байгаа гэв.

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг:

-Гэрийн нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг үзэж байх шаардлагатай. Өвдсөн хүүхэд хоолондоо мууддаг бөгөөд бага багаар өөрт нь тохирсон хоолыг тогтмол өгнө. Цээж нь шуугилаа гээд гэртээ дур мэдэн утлага эмчилгээ хийж байна. Эмчийн заалтаар энэ эмчилгээг хийх шаардлагатай. Ойр хавьд нь хурц үнэр гаргаж болохгүй. Жишээлбэл, тамхи, угаалгын нунтаг гэх мэт хурц үнэр гаргахгүй. Гэрийн нөхцөлд агааржуулалт хийж, аль болох өдрийн цагаар утаа бага үед агааржуулах хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийхийг зөвлөе. Мөн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай. Ингэхдээ гадагшаа явж орж ирэхдээ гарыг сайн угаах хэрэгтэй. Ялангуяа томчууд гарыг маш муу угаадаг. Жишээ нь, ЭХЭМҮТ-ийн тасагт хэвтэн эмчлүүлж буй цэцэрлэгийн насны хүүхдүүд гараа угаах, асран хамгаалагч нар болох насанд хүрсэн иргэд гараа угаасны дараа төхөөрөмжөөр шалгаж үзэхэд цэцэрлэгийн насны хүүхдийн гар угаалт маш сайн байсан.

Яагаад гэвэл, тэдгээр хүүхдүүд дэс дараагаар нь гараа угаадаг. Харин томчууд гараа угаахдаа дутуу угаадаг. Тиймээс хүн бүр гараа сайн угаах хэрэгтэй. Мөн хоолойгоо сайн зайлах хэрэгтэй" гэв.

Бусад мэдээ

Эрүүл мэндийн тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа алхацгаая

Эрүүл мэндийн тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа алхацгаая

Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн цар тахал дэгдээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Дэ

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн