fitness
  • 39 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дууссан. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжлүүлэн гурван шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд эхний ээлжид өнгөрсөн зуны борооноор эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн сэргээн засварлаж дууссан. Мөн 11 тусгай зориулалтын машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийхээр эрчимтэй ажиллаж байна. Инженерийн хийцлэлтэй барилгуудыг барих ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ” гэв.

Ташрамд, Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэж, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин үерт автаж их хэмжээний хохирол учруулж байсан. Мөн 2018, 2021, 2022 онд ч Дарь-Эхийн үерийн улмаас хохирол үүсэж, Ганц худгийн урссан замыг дахин барьсан ч тохиолдол байдаг. Тиймээс ГУББГ-аас тухайн хэсгийн үерийн байгууламжийг сэргээн засварлах, дээд хэсэгт шаталсан байдлаар гурван ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төслийг боловсруулсан юм.

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ялалт плаза төвд09:00 цагт “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэг

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хувьсгал хийсэн түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн