fitness
  • 110 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-13

Гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд хүүхдийн амьсгалыг олширч буй эсэхийг анзаарах хэрэгтэй.

  • 2 сартай хүртэлх хүүхэд нэг минутад 60 буюу түүнээс дээш удаа амьсгалах
  • 2 сараас дээш сартай хүүхэд 50 буюу түүнээс дээш удаа амьсгалах
  • 1-5 настай хүүхэд минутад 40-ээс дээш удаа амьсгалж байвал уушгины хатгалгаа нь хүндэрч буйг илтгэдэг.

Мөн хамар, уруулын хэсэг хөхөрч буйг ажиглах хэрэгтэй.

Усгүйжилтийн шинжтэй байгаа эсэх буюу сүүлийн 8 цаг хангалттай шингэн уусан ч шээхгүй байх, уйлсан ч нулимс гарахгүй, уруул омголтож хуурайшиж байвал усгүйжилтийн шинж юм.

Булчингаар шархирч өвдөх. Харьцангуй том буюу өсвөр насны хүүхдүүд цээжээр өвдөх, толгой өвдөх шинж тэмдгийг хэлдэг. Харин бага насны хүүхэд ээж аавдаа тэврүүлэх, уйлагнах, алхах дургүй байх зэрэг шинжээр илэрнэ.

skip-share

Хатгаатай хүүхдийн дэргэд электрон тамхийг татах нь өвчнийг сэдрээх эрсдэлтэй

Халууралтын зайг хянах. Хоногт хоёр удаа халуурдаг байсан бол 6-4 цагийн зайтай болж ойртож байгаа бол гэрийн эмчилгээ үр дүнгүй, тухайн өвчин хүндэрч байгааг илтгэдэг. Эдгээр эмнэлзүйн шинж илэрвэл хамгийн ойр эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.

Эмнэлэгт хүүхдэд эргэлтээр жигнэмэг, ундаа зэрэг сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн авдаг эцэг эхийн түгээмэл алдаа бий. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үед эмнэлгийн хоолд хангалттай цаддаг, нэмэлт хоол хүнс авах зайлшгүй шаардлага бага байдаг. Хэрэв үнэхээр онцгой шаардлага гарвал хоолонд сонгино, саримс хийхгүй байхыг зөвлөлөө.

Учир нь харшил сэдээх чанар өндөр байдаг тул шар өнгийн төрлийн жимсийг хориглодог. Хүүхэд эрүүл болоод эмнэлгээс гарахад дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Хатгаатай хүүхдийн дэргэд утаат тамхийг татах тохиолдол гардаг. Хэдий энэ нь янжуур тамхийг бодоход хурц үнэргүй ч өвчнийг сэдрээх эрсдэлтэй байдаг. Амьсгалын замаар өвчилсөн хүүхдийн дэргэд хурц үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал байдаг.  

Эх сурвалж: ХӨСҮТ

Бусад мэдээ

Кристина Нобелийн Хүүхдийн Сангаас эмч солилцооны хөтөлбөрийг II удаа хэрэгжүүлж байна

Кристина Нобелийн Хүүхдийн Сангаас эмч солилцооны хөтөлбөрийг II удаа хэрэгжүүлж байна

Кристина Нобелийн Хүүхдийн Сан нь анх 2004 онд Вьетнам улсад эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж э

Төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 40.2 хувиар өсжээ

Төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 40.2 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн