fitness
  • 86 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-16

Зам, тээврийн салбарын нийт ачаа тээвэр 2023 онд түүхэндээ анх удаа жилдээ нийт 107.4 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар бүх төрлийн тээврээр нийт 122.2 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өслөө.

Үүний дотор экспортын тээврийн хэмжээ 87.2 сая тонн болж өмнөх оны жилийн эцсийн дүнг давсан бөгөөд, өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өссөн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болов.

Автотээвэр болон төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилүүдийг давж түүхэн үзүүлэлтээ шинэчлэн тогтоолоо. 2023 онд автотээврээр 71.2 сая тонн, төмөр замаар 36.1 сая тонн ачаа тээвэрлэж дээд амжилтыг тогтоож байсан бол 2024 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар автотээврээр 81.1 сая тонн, төмөр замаар 41.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Агаарын тээврийн үйлчилгээний чанар, стандарт сайжирснаар 2024 онд Монголоор дамжин өнгөрөх агаарын тээврийн зорчигчдын тоо 16,000-д дөхсөн нь өмнөх онтой харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Авто замын салбарт 2024 онд нийт 559.5 км хатуу хучилттай авто зам, 173.9 урт метр гүүрийг шинээр ашиглалтад орууллаа. Үүнээс Олон улс, улсын чанартай авто замын сүлжээ 223.5 км хатуу хучилттай авто замаар нэмэгдэж, нийт урт 7750.1 км боллоо.

2024 онд Монгол Улс дэлхийн 46 улстай 47 агаарын харилцааны хэлэлцээртэй болж, давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд түүхэндээ анх удаа агаарын тээврээр зорчигчдын тоо хоёр сая давлаа.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 2024 оны 11 дүгээр сарын байдлаар хоёр сая зорчигч хүлээн аваад байгаа бол МИАТ ТӨХК түүхэндээ анх удаа жилд нэг сая зорчигч тээвэрлэсэн байна.

Эх сурвалж: Зам, Тээврийн яам

Бусад мэдээ

“Евроазийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт хурал болж байна

“Евроазийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт хурал болж байна

Монгол Улсын ХАА-н шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академи

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Влад

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн