Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын ихэнх хэсэгт агаар цэвэр болон хэвийн гэж зааж байна.
Хэмжилт хийгддэг ганц байршлаас бусад хэсэгт агаарын чанар ногоон болон шар өнгийг заажээ.
Ногоон буюу Цэвэр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шар буюу хэвийн нь агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай гэсэн үг юм.