fitness
  • 53 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 14 цагийн өмнө

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лаборатори, Стандарчлал хэмжил зүйн газар хамтран Хэвлэлийн хурал зохион байгуулж, томоохон худалдаа үйлчилгээний газарт худалдаалагдаж байгаа хүүхдийн бэлгэнд лабораторийн шинжилгээ хийсэн.

Лабораторийн шинжилгээгээр уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин их байна гэсэн дүгнэлт гарсан байна.

НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, сахарын хэт хэрэглээ нь тулгамдсан асуудал болоод байгааг онцлоод 2027 оноос чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай болохоор бэлтгэл ажил явагдаж байна гэдгийг хэллээ. Тэрээр, хүүхэд өдөрт 5 граммаас бага сахар хэрэглэвэл эрүүл  хүнс, харин 5-10 гр бол анхаарал татахуйц, 10 граммаас их бол сахар ихтэй эрүүл бус бүтээгдэхүүн гэж үздэг.

skip-share

6 сартайгаас 2 настай нийт хүүхдийн 36,7 хувь нь чихэртэй эсвэл амт оруулагчтай ундаа хэрэглэж байна.

Насанд хүрсэн хүн өдөрт 25 граммаас ихгүй буюу нийт хэрэглэж байгаа хоол хүнсний илчлэгийн 10 хувиас ихгүй байх ёстой. Тэгж байж хүн эрүүл хооллолт гэж үздэг. Харамсалтай нь манай улсад энэ байдал алдагдаж, 6 сартайгаас 2 настай нийт хүүхдийн 36,7 хувь нь чихэртэй эсвэл амт оруулагчтай ундаа хэрэглэж байгаа бол 10 хүүхэд тутмын 7 нь ямар нэг байдлаар зохистой хооллож чадахгүй байна.

Монгол улсын хувьд, нэг хүнд өдөрт 367 мл, сард 11.1 л чихэрлэг ундаа ногдож байгаа нь зөвхөн түүнээс авч буй чихрийн хэмжээ зөвлөмж хэмжээнээс даруй 3 дахин ихсэхэд хүргэж байна. Хэрэв чихэрлэг ундааны хэрэглээг өдөрт нэг порцоор нэмэгдүүлэхэд 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг 18 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Түүнчлэн чихэрлэг ундааны хэт их хэрэглээ (өдөрт нэг ба түүнээс дээш удаа уух) зүрх судасны өвчинд өртөх эрсдэл (ЗСӨ)-ийг 9 хувиар нэмэгдүүлдэг бол хэрэглээг өдөрт нэг порц (250 мл)-оор нэмэгдүүлэхэд ЗСӨ-ний эрсдэл 8 хувиар нэмэгддэг болохыг НЭМҮТ-өөс 2023 онд хийгдсэн Хоол тэжээлийн Үндэсний YI судалгааны тоо баримтад үндэслэн мэдээлэв.

Бусад мэдээ

Бямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Бямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

"Улаанбаатар Марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 25-ны Бямба гарагт болж, төв замын

Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн иргэнээс нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна

Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн иргэнээс нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна

Иргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн