fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 17 цагийн өмнө

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардал
  • Даатгал

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх

Бүртгэл:

  • 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
  • https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Өргөдөл – (Энд дарж татаж авна уу)
  • Төгссөн сургуулийн диплом;
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  • Гадаад пасспорт;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь).

Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт холбогдон авч болно. Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/-наас авах боломжтой.

Бусад мэдээ

Пап Францисийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагт дараах замыг хаана

Пап Францисийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагт дараах замыг хаана

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөө

Ц.Хулангийн гэм буруугийн шүүх хурлыг товлолоо

Ц.Хулангийн гэм буруугийн шүүх хурлыг товлолоо

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн