fitness
  • 96 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-06

2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. 

Бусад мэдээ

Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна

Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна

Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлууд болон тэднийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаных

Г.Баярсайхан: Хүүхдийн амь нас эрстэхээр сошиалд шуурдаг ч хүүхдээ хамгаалах боломж өгөхөөр хойрго байна

Г.Баярсайхан: Хүүхдийн амь нас эрстэхээр сошиалд шуурдаг ч хүүхдээ хамгаалах боломж өгөхөөр хойрго байна

“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол"

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн