fitness
  • 73 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 18 цагийн өмнө

ХӨСҮТ-ийн мэдээгээр сүүлийн хоногуудад амьсгалын замын синцитиаль вирус, Сарс Ков (Ковид-19) вирус риновирус, зонхилон илэрч байна. Одоогоор орчилд байгаа вирусийн зарим онцлог, үе шатын талаар дурдвал: 

ХӨСҮТ-ийн мэдээгээр сүүлийн хоногуудад амьсгалын замын синцитиаль вирус, Сарс Ков (Ковид-19) вирус риновирус, зонхилон илэрч байна. Одоогоор орчилд байгаа вирусийн зарим онцлог, үе шатын талаар дурдвал:

1. Амьсгалын замын синцитиаль вирус: Богино хугацаанд өндөр халуурах, хоолой бачуурах, ханиах, амьсгаадах зэрэг шинж илрэх бөгөөд амьсгалын доод замыг гэмтээж, бага насны хүүхдэд уушгины хатгаа, бөглөрөлт,гуурсан хоолойн багтраа үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.

2. Сарс Ков (Ковид-19) вирус: Ханиалгах, амьсгал давчдах, үе мөч, булчин шархирч өвдөх, ядарч сульдах, үнэр амт алдагдах зэрэг шинж тэмдэг түлхүү илэрнэ. Мөн архаг хууч өвчнийг сэдрээдэг.

3. Риновирус: Нус гоожих, нусгайрах, найтаах зэргээр эхэлж, хамар, залгиурын үрэвслийн шинж тэмдэг тод илэрдэг.

Дээрх шинж тэмдгүүд дунджаар 1-8 хоног үргэлжилнэ.

Эхний 1-3 өдөр: Томуугийн вирус таны биед үржиж эхэлнэ. Ихэнхдээ ямар нэгэн зовуур илрэхгүй. Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн бол 70-80 хувь хамгаалж вирусийг устгана. Вакцин олон хүндрэлээс сэргийлнэ.

Дундах 3-6 дахь өдөр: Биед үржсэн вирусийн нөлөөгөөр хамар битүүрэх, нусгайрах, толгой, булчин өвдөх, халуурах зэрэг шинж тэмдгүүд тод илэрч бусдад халдвар ихээр тараана. Маскаа сайн зүүж, вирусийн эсрэг, шинж тэмдгийн, дархлаа сэргээх зэрэг эмчилгээ хийнэ.

Төгсгөлийн 6-8 өдөр: Эмчилгээний үр дүнд вирус устаж эхлэх боловч дархлаа султай, архаг өвчтэй хүмүүст томуугийн шинж тэмдгүүд үргэлжлэн илэрч хүндрэх магадлалтай. Энэ үед шим тэжээлтэй хоол унд хэрэглэх, сайтар унтах, амрах, архаг хууч өвчнөө онцгой анхаарах үе юм.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл

Бусад мэдээ

Нүүрсний цахим арилжааны 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт эзэлжээ

Нүүрсний цахим арилжааны 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт эзэлжээ

Энэ оны эхний таван сарын байдлаар нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК

Монголбанкны 2022 оны жилийн тайлан

Монголбанкны 2022 оны жилийн тайлан

Дараах холбоосоор татна уу. Татаж авах

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн