fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-10

Цахим сүлжээнд “Жолоочийн албан журмын даатгал 700 мянган төгрөг болсон” гэдэг мэдээлэл цацагдаж байна.  Энэ нь жолооч даатгалын гэрээ хийсэн нэг жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Мөн банк бус санхүүгийн байгууллагын зээлээр автомашин худалдан авсан, улмаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодох хүний тоог “хязгааргүй”-ээр сонгосон зэрэг болон бусад тохиолдолд албан журмын даатгалын хувь хэмжээ 700 мянган төгрөгт хүрч болох юм байна.  Гэхдээ эдгээр тохиолдол бүрд заавал 700 мянган төгрөгийн даатгалд хамрагдахгүй юм байна. Өөрөөр хэлбэл цахим орчинд цацагдаж байгаа шиг жолооч бүр даатгалд 700 мянган төгрөг төлөх нөхцөл үүсээгүй гэж Албан журмын даатгагчдын холбооноос тайлбарлав. 

Албан журмын даатгалын өнөөгийн үндсэн суурь хураамж:

  • А ангилал: 12500 төгрөг
  • В ангилал: 33000 төгрөг
  • С ангилал: 42500 төгрөг
  • D ангилал: 53000 төгрөг
  • E ангилал: 12500 төгрөг байна.

Хэрэв та хариуцлагатай, сайн жолооч бол дээрх мөнгөн дүнд огцом өөрчлөлт гарахгүй гэж ойлгож болно.  Харин замын хөдөлгөөний дүрэмж зөрчсөн, осол гаргасан зэрэг тохиолдолд 0.4 хувиар нэмэгдэх шинэчилсэн журам энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна. 

Бусад мэдээ

Өнгөрсөн сард "Чингис хаан" нисэх буудлаар 216,498 зорчигч үйлчлүүлжээ

Өнгөрсөн сард "Чингис хаан" нисэх буудлаар 216,498 зорчигч үйлчлүүлжээ

Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 километр, Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдсан "Чинг

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн