Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байгаа хэдий ч Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын I улирлын амралт дуусаж байна. Энэ үед мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхээр томуугийн дэгдэлт нэмэгдэх тул мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд зөвлөмж хүргүүлж ажиллахыг анхааруулж байна.
Үүнд:
- Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд аль болох хамруулах, мөн ирэх жил томуугийн вакцинд багш ажилчдыг хамруулах
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, сурагчдыг дотоод орчинд амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх
- Эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран хийх
- Сургуулийн эмч болон харьяалах өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.