"Огцрох Амархан” жагсаал энэ сарын 14-ний өдрөөс эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төрийн хариуцлага хүлээж огцрох анхны шаардлага дээр нэгдсэн жагсаал юм.
Тэгвэл тус жагсаалын зохион байгуулагчдын зүгээс буюу "Огцрох амархан" хаягтай нийгмийн сүлжээнээс, "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "огцрох амархан" жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзана" гэсэн мэдээллийг нийтэлжээ.
Тодруулбал, "Энэ хугацаанд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалын анхны шаардлагыг үл ойшоож, хариуцлагыг өөрөөс булзааруулж, мөн өргөн барьсан итгэл хүлээлгэх тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн Хуулийг улс төрийн арга хэрэгсэл болгож ашигласан байгаа зэргийг эрс эсэргүүцэж жагсагчдын зүгээс УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлсэн билээ.
Ийнхүү УИХ-ын Дарга Д.Амарбаясгалан жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзах болсноо зохион байгуулагчдад мэдэгдэв. Тэрээр "Залуусыг шаардлагыг сонсож, санаа бодлыг нь хүндэтгэх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай хийх уулзалт дараах томьёоллын хүрээнд өрнөнө.