fitness
  • 38 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэхээр “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжүүлж, “Хоёрдугаар тойрог зам” барина.


Энэ нь хотын зүүн, баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбогдоно. Төслийн ТЭЗҮ-г боловсруулахаар Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн байдал, хэтийн төлөв, хүн ам, хууль эрх зүйн судалгааг хийж байгааг НЗДТГ мэдээлжээ. 


“Хоёрдугаар тойрог зам” төслийн эхний хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилт, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, Нэгдүгээр тойрог замтай нийлэх юм. Удаах хэсэг нь Баянзүрх дүүргийн 24-р хороо, СЭМҮТ орчим, Улиастай, Гачууртын зам дагууд хамарч, Туулын хурдны замтай огтлолцсоноор хотоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг ачааллыг багасгана.


“Хоёрдугаар тойрог зам” төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэний зорчих хөдөлгөөний судалгаа хийхэд төсөл хэрэгжүүлснээр хотын төвийн урсгалын ачаалал буурчхурд нэмэгдэхээс гадна хотын зүүн бүсийн түгжрэл 20-25, зорчих хугацаа 30 хувиар багасна. Мөн Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шарха

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн