fitness
  • 56 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Азийн боксын холбооноос 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг албан ёсоор зарлалаа.

Тэгвэл насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгожээ. Ингэснээр эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 19, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа хамтад нь эх орондоо хүлээн авахаар болж байна. Тус тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод болно. Тэгвэл тавдугаар сарын 1-16-нд U15, U17 насны ААШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах аж. Харин U19, U23 насны ААШТ Индонезын Жакарта хотод долоодугаар сарын 3-16-нд болох хуваарьтай байна.

Дэлхийн боксын холбооны 2025 оны эрэгтэй тамирчдын жин жингийн шилдэг 10 тамирчныг танилцуулсан. Уг чансаагаар 50 кг-д А.Баттулга хоёрдугаарт жагссан бол 55 кг-д Х.Билгүүнсайхан наймд, 60 кг-д Т.Энхтөр аравт, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ зургаад эрэмбэтэй байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн