fitness
  • 72 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраар Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонид болох гэж байна. Энэхүү яруу найргийн наадам нь анх 1983 онд зохион байгуулагдаж, яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тасралтгүй жил  бүр зохион байгуулагдсан. Тус найргийн наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлж байсан.

Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ц.Чимэддорж нар хоёр удаа түрүүлсэн түүхтэй аж. 1990-ээд онд үзэгч олныг хамгийн их шуугиулдаг, улсын баяр наадам шиг хүлээдэг наадам бол яалт ч үгүй “Болор цом” байсан. Энэ тайзан дээрээ П.Бадарчийн “Адуу”, “Тэмээ”,  Ч.Мягмарсүрэнгийн “Сумын заан”, “Байрны хүүхэд”, Т.Очирхүүгийн “Чулууны магтаал”, Ц.Чимэддоржийн “Малчин”, “Цагаан зээр”, Б.Доржпаламын “Хөөрлийн шүлэг” болон Б.Ичинхорлоо найрагчийн “Бүргэд” зэрэг алдартай шүлгүүд төрсөн байдаг. Энэ жилийн 43 дахь удаагийн “Болор цом” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран зохион байгуулж байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн