fitness
  • 68 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас жилд 15-20 хүн нас барж байна.


Өнгөрсөн онд гэхэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 265 тохиолдол бүртгэгдсэний 156 нь олон эмэнд тэсвэртэй байжээ.


Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нянгийн халдвар нь эмээр эдгэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэдэг байна. Эмэнд тэсвэртэй нян үүсэх шалтгаан нь нянгийн эсрэг эмийг зохисгүй, дур мэдэн хэрэглэх, шинж тэмдэг намжих төдийд дутуу хэрэглээд орхих зэрэг ажээ. Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, нас барах эрсдэл үүсдэг байна. Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг ажээ.


Манай улсад жилд дунджаар сүрьеэгийн 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгддэгээс 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байгаа бөгөөд энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн